Сургуулийн танилцуулга

Алсын харааМонголын уламжлалт хүмүүжлийн арга барилыг орчин цагийн боловсролын чиг хандлагатай хослуулсан жишиг сургууль болно.Эрхэм зорилго“Эх орноо зүрхний угаас хайрлаж, эх орондоо эзэн байх Монгол иргэд болно”Үнэт зүйлЭрүүл чийрэг - Биеийн хүч, Итгэл хайр - Сэтгэлийн хүч, Бүтээлч сэтгэхүй - Суралцах хүчУриа үг: Хүчирхэг Монголын чадварлаг Иргэдийг бид бэлтгэнэ.СУРГАЛТЫН ХӨТБӨЛБӨРИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛҮндэсний ЦӨМ хөтөлбөр 70%Монгол Улсын Боловсролын тухай хуульд “Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино”Дэлгэрэнгүй https://cdn.greensoft.mn/uploads/users/2649/files/Curriculum/EBS/Baga.pdfНэмэлт 30%Уламжлалт хүмүүжлийн арга барилУрлаг, спортын тусгай хөтөлбөрМонгол хэл, уран зохиолЁкоминэ арга барилОксфордын хөтөлбөр /Англи хэл, компьютер, 1000 ном/Дэлгэрэнгүй сургалт цэсээс үзэх боломжтойСУРГАЛТЫН ОРЧИНДУГУЙЛАН, СЕКЦХүүхэд бүр төрөхдөө гоц ухаантан төрдөг.Хурдан сурдаг, удаан сурдаг хүүхэд л гэж бий.Цэцэрлэгийн 3-5 насанд нь бие даах чадварт сургаж, сургуулийн 6-11 насанд нь гоц авьяасыг нь нээж илэрүүлэхэд гол анхаарлаа хандуулна.Дунд ангиас сурагчийн сонирхолд тулгуурлан 1 төрлийг сонгуулж, гүнзгийрүүлэн суралцах нөхцлийг бүрдүүлнэ.ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛСурагчийн амжилттай суралцах үндэс суурь бол “сургууль - эцэг, эх - сурагчын” гурвалсан холбоос юм.Эцэг, эх, асран хамгаалагчиддаа үргэлж сургуулийн маань үүд хаалга нээлттэй байж, хамтран ажиллах замаар сургалтын чанарыг дээшлүүлэх нь эцэг, эхийн зөвлөлийн үндсэн зорилго юм.СУРАГЧИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЗӨВЛӨЛСурагчид сургуулийн орчинд өрнөдөг өдөр тутмын үйл ажиллагаа болоод сургалтын үйл ажиллагаанд өөрсдөө зохион байгуулалтад орж, манлайлал үүсгэн ажилласнаар олон талын амьдралын ухааныг суралцаж байдаг.СУРГУУЛИЙН СОЁЛ“Багш, сурагчдын андгай”Хий хоосон цаггүй - Хичээдэг сургуульХудал цуу ярьдаггүй - Үнэний сургуульУур бухимдал төрдөггүй - Инээдэг сургуульУнжийж, эрхлэх зохидоггүй - Цоглог сургуульМуухай үг хэлдэггүй - Хайрын сургуульНурмайж, нойрмоглох завгүй - Номын сургуульДүү нь ахыгаа хүндэлдэг - Дүрэм журамтай сургуульДэгсдэж алдаа гаргасан ч - Дэнсэлж засдаг сургуульЗалхуурч, нозоорч суудаггүй - Ажилсаг сургуульЗа гэвэл Ёо үгүй - Шударга сургууль“Спорт наадмын тангараг”Хий хоосон цаггүй - Хичээдэг сургуульХудал цуу ярьдаггүй - Үнэний сургуульУур бухимдал төрдөггүй - Инээдэг сургуульУнжийж, эрхлэх зохидоггүй - Цоглог сургуульМуухай үг хэлдэггүй - Хайрын сургуульНурмайж, нойрмоглох завгүй - Номын сургуульДүү нь ахыгаа хүндэлдэг - Дүрэм журамтай сургуульДэгсдэж алдаа гаргасан ч - Дэнсэлж засдаг сургуульЗалхуурч, нозоорч суудаггүй - Ажилсаг сургуульЗа гэвэл Ёо үгүй - Шударга сургуульХӨДӨЛМӨР ЗУСЛАНМонгол нүүдэлчид эх байгалиа хайрлан хүндлэх, түүний халдашгүй дархан чанар, эх ундаргыг ариун дашгин байлгах, өнө удаан ашиглах, авч өгөхийн ухаан, өсгөн үржүүлэхийн жам ёсыг баримталдаг зэрэг тоолж баршгүй олон давуу талтай тул Монгол хүн бүр дэлхийд ховор нүүдэлчин соёлоо гээлгүй үргэлжлүүлэн үр хүүхэд, хойч үедээ уламжлуулан хүргэх үүрэг хүлээсэн гэж хэлж болно.Монголчууд нүүдэл суудал гэдгээ “ус урсах тусмаа тунгалагжиж, тогтох тусмаа бохирддог” хэмээх ойлголттой нягт холбон ухаарч ус, хужир, өвс ургамал тэгширсэн бэлчээр нутгийн сайныг сонгон, байнгын хөдөлгөөнийг эрхэмлэж ирсэн ба үүний үрээр нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн мянга мянган жилийн туршид Монголын газар шороо хөрсний эвдрэлд ороогүй билээ.Энэхүү гайхамшигт өв, соёлоо өвлөн тээх, үргэлжлүүлэн өвлүүлэхийн их ухааныг сурагчиддаа мэдрүүлэх, шимтэн суралцах сэдлийг өгөх нь манай сургуулийн хөдөлмөр зуслангийн гол зорилго юм.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧЫН МЭНДЧИЛГЭЭ

ЖАДАМБЫН МӨНХ-ЭРДЭНЭҮҮСГЭН БАЙГУУЛАГЧМанай байгууллага нь сургуулийн өмнөх боловсролын салбарт 2013 оноос “Дэлгэрэх цэцэгс цэцэрлэг” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд “Хүчирхэг Монголын чадварлаг иргэдийг бид бэлтгэнэ” эрхэм зорилгын дор Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын салбарт хүчтэй өрсөлдөгч байж, мянга мянган иргэний ирээдүйг гэрэлтүүлэх туйлын зорилготойгоор итгэл дүүрэн ажиллаж ирсэн.Япон улсад 1980 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, “СУПЕР ЦЭЦЭРЛЭГ” хэмээн Япон улсад төдийгүй Зүүн өмнөд Азид алдаршсан “ЁКОМИНЭ” сургалтын арга барилыг бид “ЁКОМИНЭ МОНГОЛ” нэртэйгээр франчайзингийн гэрээ байгуулан албан ёсны эрхтэйгээр 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсад амжилттай нэвтрүүлэн өнөөдрийн байдлаар 2 салбар цэцэрлэг, 1 сургуульд 140 гаруй багш, ажилтан, албан хаагч, 800 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.Цэцэрлэгийн бяцхан шавь нарын маань сургалтын үр дүн гайхалтай байж чадсаныг эцэг, эхчүүд болон 2019 оны төгсөлтийн баярыг Япон улсаас зорин ирж сонирхсон Ёкоминэ багш болон японы цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирлууд өндрөөр үнэлж, гайхан биширч байсан нь манай хамт олонд маш их урам зориг, эрч хүч өгсөн юм.Өнөөгийн даяаршиж байгаа нийгэмд Монгол хүний ялгарал чухам юу байж болох вэ? Ирээдүйд Монгол улс ямар чиг хандлагаар хөгжих вэ? Манай улс бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууддаа боловсрол, хүмүүжлийг цогцоор нь хангалттай олгох системтэй байж чадаж байна уу? гэх мэт олон асуулт хөвөрнө... Үүнд л хариулт өгөхөөр бид бүхэн “Екоминэ” гэх энэхүү гайхалтай хөтөлбөрийг Монгол улсын боловсролын ЦӨМ хөтөлбөртэй хослуулан, үндэсний өв, соёлыг дээдэн эрхмэлсэн сургалтыг бий болгож урлаг, спортоор түлхүү хичээллүүлэх замаар Биеийн хүч, Сэтгэлийн хүч, Суралцах хүчийг бүрэн эзэмшсэн ирээдүй хойч үеэ итгэл дүүрэн даатгаж болох олон зуун иргэдийн суурь хүмүүжлийг цогцоор нь олгохоор зориг шулуудан “Монгол Алдар” ерөнхий боловсролын сургуулиа 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нээн ажиллаж байна.2021 онд үүсгэн байгуулагдахдаа 1, 2 дугаар ангийн 2 бүлэгт 43 сарагчтай эхэлж байсан бол 2022 онд 1-3 дугаар ангийн 7 бүлэгт 170, 2023 онд 1-4 дүгээр ангийн 11 бүлэгт 288, 2024 онд 1-5 дугаар ангийн 15 бүлэгт 420 сурагчтай болон өргөжиж, алдаа мадаггүй, оновтой, хүртээмжтэй, чанартай сургалтыг хэрэгжүүлэх замаар өөрсдийн гэсэн ялгарал бүхий ёс заншил, өв соёлоо эрхэмлэсэн “Монгол Алдар” хөтөлбөрийг бий болгохыг зорин ирсэн ба 2025 оноос хөтөлбөрийн агуулгын хувьд дунд сургууль болон өргөжих төлөвлөгөө гарган идэвхийлэн ажиллаж байна.Үргэлж бидэнд урам зориг хайрладаг, энхрий бяцхан хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролыг даатган итгэл хүлээлгэдэг эрхэм хүндэт эцэг, эх, асран хамгаалагчиддаа баярлаж, талархаж явдагаа нийт хамт олныхоо нэрийн өмнөөс илэрхийлье.Монголын Улсын минь ирээдүй гэрэлтэй байна.